Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан талаар өмнө нь мэдээлсэн. /Энд дарж үзнэ үү/
Ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд улс төрд нөлөө бүхий 13, Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 87, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, хувиараа нүүрс тээвэрлэдэг 35, гадаад улсын гурван иргэн нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12.994 хүнийг асууж мэдүүлэг авсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, нэр бүхий яллагдагч нарын 97 үл хөдлөх эд хөрөнгө, 49 тээврийн хэрэгсэл, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Нийслэлийн прокурорын газраас 69 хүнд холбогдох 8 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн асан Т.А, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Г нарын 11 хүн, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын 6 хүн, Гашуун сухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд байна. Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба 2 хэрэг прокурорт хянагдаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Nuguu Ajnai ni haachihbaaa?!
Tim ih mongonii hulgaid 13terbum ih baga sonsogdood Bain asar ih mongo bail uchirtai
нөгөө н.наранбаатарын хөрөнгийг хураасан уу? ил тод болгооч.нэг л далд битүү ойлгомжгүй. тэгээд замхаруулна бизээ