Монголын хамгийн том, хамгийн олон артисттай "Triple X" хип хоп фестиваль болоход ердөө ганцхан хоног үлджээ. Хип хоп урлагт хайртай залуусын хүсэн хүлээдэг уг шоунд уран бүтээлчид хит болсон уран бүтээлүүдээсээ толилуулах бөгөөд үзэгчдээ цагтаа ирэхийг уриалжээ.
"Triple X" наадам зохион байгуулагдах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга 26-ний өдрийн 13:00 цагт нээгдэж, 17:00 цагт уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж эхэлнэ. Энэ хугацаанд шилдэг DJ нар сэтүүдээ танилцуулах бөгөөд ямар нэгэн оочер дараалал үүсгэлгүй дотогш нэвтрэн орох боломж үзэгчдэд бүрдэх аж.
Тоглолтод нийт 50 гаруй уран бүтээлчид оролцно. Дуртай уран бүтээлчийнхээ уран бүтээлийг сонсохын тулд цагаа барихаа мартав аа, залуус аа...
Тоглолтод оролцох уран бүтээлчид: Vandebo, Young Mo’g, Mxrningstar, Roockie, 113, Trishna, Nene, Sash, Am-c, Ratabuzz, Amra, Maberrant, Sekstsagaanbogd, Big Gee, 290, Wolfizm, Youngsub, Ginjin, Dj Zaya, Noubold, Foux, Epoch, Vicasian, Mrs M, Rafor, Pacrap, Youwillc, Becca, Bekatrina, Fla, Dj Gezeg, Shuwu, Seryoja, Saffron Bane, Batuh, Dj Gori, Ahuna, Davaidasha, Babynna, Suki, Choidog, Maaraa, Gangbay, Mvchi, Loce, Seto, Arman Bakhytbyek, Uri Mae
Дуртай уран бүтээлчдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаанаас ч харах боломжтой 360 тайз засаж байгаа нь үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дөрвөн талд сүлжээ баригч суурилуулж, зөөврийн 00 байршуулж, дөрвөн чиглэлийн 8 автобус үнэ төлбөргүй үйлчлэхийн сацуу Jet scooter-ийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой байхаар зохион байгуулжээ.
Тоглолтын тасалбарыг GS25-ийн бүх салбаруудаар болон EMart-ийн салбарууд, Shoppy.mn, ticket.mn-р захиалан авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )