Дэлхий дахиныг байлдан дагуулж буй Өмнөд Солонгосын охидын хамтлаг болох "BLACKPINK" хамтлагийн шинэ мерч худалдаанд гарчээ.
АНУ-ын San Francisco Bay Area-д байрладаг Store S & A Collectibles дэлгүүрт BLACKPINK Funko Pop-ын анхны дүрүүдийг худалдаалж эхэлжээ. Хамтлагийн гишүүдийн дүр бүхий энэхүү хүүхэлдэйнүүдийг "Shut Down" дууны видео клипээс санаа аван бүтээсэн байна.
Блинкүүд болон к-поп сонирхогчид, мөн Funko Pop цуглуулагчид энэхүү хүүхэлдэйнүүдийг илүү олон дэлгүүрүүдэд худалдаалах саналтай байгаагаа илэрхийлжээ.
"BLACKPINK" хамтлагийн YG энтертайнменттай хийсэн гэрээ энэ сард дуусгавар болж байгаа. Хамтлаг гэрээгээ сунгах, эсвэл дуусгавар болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ оны сүүлээр Сөүлд тоглолтоо хийнэ хэмээх мэдээллэсэн нь хамтлаг гэрээгээ сунгасан байж магадгүй хэмээх таамаглалыг төрүүлээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
goy ymaa hentiid orj irvel гоёоо