Төв Азийн өсвөр триатлончдын “Улаанбаатар 2023” кэмп бэлтгэл 8-р сарын 22-27-нд Улаанбаатар хотноо амжилттай өндөрлөлөө.
Азийн триатлоны холбоо (Asia Triathlon), Дэлхийн триатлоны холбооноос (World Triathlon) зохион байгуулсан кэмп бэлтгэлийг Дэлхийн триатлоны холбооны ахлах дасгалжуулагч, Өмнөд Африк улсын эксперт Франц Студер удирдаж, Монголын өсвөр залуу тамирчид, мөн багш дасгалжуулагчдын хамт оролцсон юм.
"Бэлтгэл сургалтын явцад манай хүүхдүүд маш их зүйлийг сурч мэдэж, олон сайхан найз нөхөдтэй боллоо. Ийм сайхан мэдлэг туршлагаа ашиглан цаашдаа амжилт гаргана гэдэг итгэлтэй байна" гэж МТрХ-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дүгнэн хэлэв.
Эх сурвалж: Монголын триатлоны холбоо
Сэтгэгдэл ( 0 )