Хиймэл оюун ухаанд суурилсан "Compatibility Mate" хэмээх болзооны аппликейшныг бүтээсэн Stargio Soft компаниас интернэт хэрэглэгчдийн дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд хэрэглэгчдээс болзохыг хүсдэг алдартнаа нэрлэхийг хүссэн бөгөөд хамгийн олон санал авсан эрэгтэй, эмэгтэй нийт 10 алдартныг олон нийтэд зарласан байна.
Судалгааг наймдугаар сарын 3-10-ний хооронд инстаграм болон фэйсбүүк хуудсаар дамжуулан авсан бөгөөд 20-60 насны нийт 200 орчим хүн оролцжээ. Ингээд хамгийн олон санал авсан алдарнуудыг танилцуулъя.
Эрэгтэй
1. Сун Кан 36%
2. Жу Гю Сон 27%
3. Им Ён Үн 18%
4. Ча Ын Ү 9%
5. Siwan 9%
Эмэгтэй
1. Юн A 76%
2. Ким Ён А 7%
3. Тэ Ён 5%
4. Suzy 3%
5. IU 3%
Сэтгэгдэл ( 0 )