Монголын ард түмний тэн хагас нь 21 мянган төгрөгөөр амь зууж, дөнгөж төрсөн нярай хүүхдийн амь хэдхэн төгрөг дээр тогтож байхад нүүрэндээ үстэй адгуус тэрбум хүрэх ч гэж дээ. Уг нь баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ хамаа алга л даа. Гэхдээ олж хураасан мөнгөө олон түмэндээ зарцуулах сэтгэл Монголын бизнесмэнүүдэд байх ёстой. Өнгөрсөн жил “Алтай констракшн” Бат-Эрдэнэ хурдан хоёр үрээ тус бүр 85 мянган доллараар худалдан авч байсан. Цэндбаатарын “Тугал ухаа” 150 сая төгрөгөөр зарагдаж монгол адууны дээд ханшийг тогтоосон удаатай. Гэтэл наадмын өмнөх өдөр “Мон Уран”-гийн Б.Наранхүү тэрбум төгрөгөөр наадамд аман хүзүүлдэг хээр азаргыг худалдан авчээ. Өмнө нь олон ч удаа гуйсан гэнэ. Наадмын өмнөх өдөр морины эзэнд 500 мянган доллар, уяачид нь 200 мянган доллар өгчээ. Мөн тэнд байсан унаач хүүхэд болон гэрийнхэн нийлсэн арваад хүнд тус бүрт нь 1000 доллар өгсөн гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Хээр азарга нь уралдааны туршид саахалтын зайтай түрүүлж яваад аман хүзүүнд орсон. Нэг хоногийн өмнө худалдаж авсан азарга нь аман хүзүүдсэнд Б.Наранхүү баярлан, эзэнд нь... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )