Японд “Toyota Motor” автомашины компанийн 14 үйлдвэрээс 12 нь зогсоод байгаа талаар “NHK” телевиз мэдээллээ.
Уг үйлдвэрүүдэд системийн доголдол үүссэн байна. Системийн доголдлын шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч одоогоор кибер халдлага биш гэж үзэж байгаа аж.
Үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээхэд хэр хугацаа шаардагдах нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сард “Toyota” кибер халдлагын улмаас Япон дахь бүх үйлдвэрээ түр зогсоож байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )