"АЛТАН ЦОМ"-ын барилдааны бүртгэл IX сарын 5 хүртэл үргэлжилнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Монголын үндэсний бөхийн холбооны мэдээлснээр үндэсний бөхийн "Алтан цом"-ын барилдааны бүртгэлийг есдүгээр сарын сарын 5-ны өдөр хаах ажээ. 

"Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох аж. 

Багууд барилдаанд зодоглох долоон бөхийн мэдүүлгийг 2023.09.05-ны өдрийн дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон МҮБХ-нд бичгээр хүргүүлэх ёстой. 

Дэвжээд өөрийн аймгийн нэр дээр бусад аймгаас бөх оролцуулан барилдуулах бол бөхийн тоог 2023 оны есдүгээр сарын 5-ны дотор мөн ирүүлэх аж. 

Дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (Эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) мөн дээрх заасан хугацаанд ирүүлнэ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top