Т.Номин-Эрдэнэ: Жуулчид нар жаргах, мандах үеийг хараад зөвхөн кинон дээр байдаг зүйл гэж уулга алддаг

2023 оны 08 сарын 30

“Gobi caravanserai resort” рестораны менежер Т.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.


-Энэ жил танай бааз зочид олонтой байв уу. Жуулчид гол төлөв хаанаас ирж байх юм?

-Энэ жил цөөнгүй зочидтой байлаа. Манай жуулчны баазад ирж буй аялагчдын 80-90 хувь нь Солонгосын аялагчид байдаг. БНСУ-ын иргэд маш олноор Монголыг зорьж байгаа шалтгаан нь тайван, амар амгалан, байгаль дэлхийтэйгээ ойрхон, Монголын элсэн говийг харж, мэдрэх гэснийх байх.

-Жуулчдыг насны хувьд аваад үзэхэд хэдэн насны хүмүүс зонхилж байна вэ?

-Манайд ирж байгаа аялагчдын 70-80 хувь нь 18-28 насныхан энэ нь Монголоор аялахад зардал багатай, үзэх газар их байгаатай холбоотай. Мөн Монголд л ирж байж мэдрэх боломжтой цаг агаарын өөрчлөлт, эрс тэс уур амьсгалыг мэдрэх юм. Манай кэмп 11 цагаас бүх гэрлээ унтраах үед шөнийн тэнгэрт мандсан тэргэл саран, тодоос тод гэрэлтэх одод, сүүн зам үзэсгэлэнтэй харагддаг. Дундговь болон  Өмнөговь аймгуудад жуулчин олон ирж байгаа учир нь одод өөр харагдаж. оддыг судлахад нэн тохиромжтой, харагдах байдал нь тод байдаг. Дундговь, Өмнөговь нь хил залгаа аймгууд боловч оддын харагдах байдал, байрлал зэрэг нь өөр өөр байдаг хэмээн од судлаач болон аялагчид онцгойлон ярьдаг.

-Танайд ирж байгаа зочдын үлдээсэн содон сонин дурсамж, сэтгэгдэл байдаг байх. Үүнээсээ дурдахгүй юу?

-Манайд Солонгосын нэг гэр бүлийн жуулчин ирсэн. Тэд нар жаргах, мандах үеийн харагдах байдлыг хараад “Зөвхөн кинон дээр гардаг байгалийн үзэгдлийг нүдээрээ харж биеэр мэдрэх нь хамгийн сайхан мэдрэмж байлаа” гэж уулга алддаг. Өмнөговийг бодоход Дундговь аймагт угалзаар шуурахгүй ч нарийн ширхэгтэй шороогоор шуурах, цэлмэг байсан тэнгэр хэсэгхэн хормын дотор улаанаараа эргэлдэж нүүр нүдгүй шуурах, тэгснээ аадар бороо орж тэнгэр цэлмэж солонго татах нь монголчууд бидэнд хэвийн зүйл боловч өөр улсад ялангуяа далайгаар хүрээлэгдсэн Солонгос улсад ийм үзэгдэл болох нь бараг л боломжгүй.

Тийм учраас энэ мэт үзэгдэл нь зүүдэндээ л харж болох зүйл мэтээр жуулчид баяртайгаар ярьдаг. Монголд ирж хээр талаар аялахдаа Швейцарьт  харах боломжтой байгалийг, Хятдад л байдаг гэмээр сүм хийд, Газар дундын тэнгис мэт нуурууд, Аляскад байх цасаар хучигдсан уул, тал, сахарын цөл үү гэлтэй говь гээд дэлхийн бүх гоё газар нэг дор цугларсан мэт, хээр тал, байгаль нь уран зураг шиг байх энэ газар бол монгол юм гэх мэтээр ярьдаг нь дурсамж болж үлджээ.

С.НОМИНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин 111(103.229.177.38) 2023 оны 09 сарын 02

Гоё мэдээ байна. цаашдын ажилд нь амжилт хүсье. Энэ мэт сайхан газар олныг байгуулж , олон жуулчныг татаж , сэтгэлий нь баясгаж дахин дахин ирмээр болтол нь сэтгэлий нь уяасай гэж хүсье.

7  |  0
Уншигч(31.164.61.107) 2023 оны 09 сарын 02

Та бүхэндээ бүгдэд нь улам их амжилт хүсэн ерөөе

3  |  0
Уншигч(31.164.61.107) 2023 оны 09 сарын 02

Та бүхэндээ бүгдэд нь улам их амжилт хүсэн ерөөе

3  |  0
Top