БУЛГАН I Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрхүүдэд гэр олголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

Булган аймгийн Засаг даргад хаягласан өрх гэрийн дэмжлэг, эрүүл мэндийн тусламж, боловсролын тэтгэлэгийн чиглэлээр жилдээ олон тооны өргөдөл хүсэлт ирдэг.

Холбогдох ажлын албаныхан багийн дарга нар судалгаа явуулсаны дүнд зорилтот бүлгийн зарим иргэдэд энэ төрлийн тусламжийг үзүүлдэг юм.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ олон жил өөрийн гэсэн орон гэргүй түрээсийн гэрт өрх толгойлон амьдарч буй 4-р багийн өндөр настан Шаравжамц овогтой Нарантуяа, 3-р багийн иргэн Ёндон овогтой Бямбасүрэн нарын нөхцөл байдлыг судлан үзээд өргөө цагаан гэр олгожээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top