Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сарын 30 өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрийн хооронд "Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд болно.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 30 өдөр соёлын төв өргөөнд Соёлын өдрийн нээлт "Зэвсгийн эрдэм" Шаолинь Үшүгийн тусгай тоглолтоор эхэлнэ. Энэхүү тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэсэн байна. Тоглолтоор БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголтыг авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломжийг олгох юм.
Мөн соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд Өвөр Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар ирж үзлэг, эмчилгээг хийхээр болсон бөгөөд энэ сарын 31 өдөр Хоёрдугаар төв эмнэлэгт, есдүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүрэгт энэхүү үзлэг, эмчилгээг хийх юм. Энэ үед иргэд эмч нарт үзүүлж, оношлуулах, эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой.
Мөн соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд кино өдөрлөг, олон ангит киног хүлээлгэн өгнө. Мөн наймдугаар сарын 31-ний 19:30 цагаас дууны уралдааны гала тоглолтыг зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )