АТГ-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнийг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр эрүүгийг хэрэгт татсан. Тэдэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.08.30/ болно.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр өнөөдөр 14:00 цагт товлосон билээ.
Сэтгэгдэл ( 0 )