Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.08.30/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Тэднийг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татан, хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Тэгвэл шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Намайг өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагаас олон удаа дуудсан. Би дуудах бүрт нь очиж байсан. Надад холбогдуулсан хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна, итгэж байна. Мөрдөн шалгах ажиллагааг хурдан, үнэнг нь олоод өгөөсэй гэдэг өнцгөөр хандаж байна. Тийм ч учраас надад нууж хаах зүйл байхгүй. Шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй гэж үзэж байна" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгөөд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Yag tiim!Unen zubuu olood neree tseberleech!