Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-аас төрөн гарсан Дэлхийн шилдэг баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан өнөөдөр /2023.08.30/ УДБЭТ-ын захирал Б.Сарантуяа хүлээн авч уулзлаа.
Энэ жил театрын түүхт 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Э.Амартүвшин өөрийн зүгээс бүхий л талаараа дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд дэлхийн театруудын туршлагаас хуваалцаж, хамтын ажиллагааны гүүр болон ажиллах боломжтойг илэрхийлэв.
Мөн тэрээр 61 дэх тоглолтын улиралд хүрэлцэн ирж, Монголынхоо үзэгчдэд дуу хоолойгоо өргөхөөр болжээ.
Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин нь Дэлхийн шилдэг дуурийн театруудын тайзнаа Дэлхийн томоохон сонгодог дууриудад дүрээ мөнхөлж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа дэлхийд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн "Шилдэг баритон", Монголын бахархалт дуурийн дуучин юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан торгон хоолойтой дуучиндаа баяр хүргэж, амжилт хүсье ээ!