Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2023.08.30) боллоо.
Тус хуралдаанаар “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгуулсан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түүнчлэн хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г энэ оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгасан байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол-Хятадын Экспо” экспо арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 6-10-нд зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу!
Сэтгэгдэл ( 0 )