Саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан дуучин Рианна хүүхдүүдээ харж хандахаас гадна амьдралын боломж тааруу хүмүүст ч анхаарал хандуулахаа мартсангүй. Тэрээр саяхан Лос Анжелес хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон орон гэргүй ахмад дайчдад хандив өргөхөөр "Always For The People Foundation" санд ханджээ.
Тус байгууллагын үүсгэн байгуулагчид тэрээр ариун цэврийн хэрэгслүүд болон оймс, хувцас, мишок, хүнс, 50 хос гутал, нохойн хоол зэргийг хүлээлгэн өгсөн байна. Рианна 2022 онд том хүүгээ тээж байх үедээ эдгээр иргэдтэй ямар нэгэн камергүйгээр уулзаж, олон цагийн турш тулгамдаж буй асуудлынх нь тухай ярилцжээ.
Энэ удаад хандив өргөхдөө өөрийн биеэр очиж чадаагүйдээ уучлалт хүссэн Рианна хүүхдүүдээ хараад завгүй байгаа тухайгаа учирлажээ.
Сэтгэгдэл ( 3 )
rihanna bol britney giin derged hamaagui uhaalag emegtei
Манай баячууд бол юу ч хялаалгахгүй
Хөөрхөн юм бэ