"Домог" киноны жүжигчид эргэн НЭГДЭНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

 

"Домог" киногоороо дэлхий дахиныг байлдан дагуулж байсан алдарт жүжигчид эргэн нэгдэхээр болсон тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэлжээ. 

Жүжигчин Жеки Чан болон Ким Хы Сон нар 2005 онд "Домог" кинонд хамтран тоглож байсан. Тус кино дэлхий даяар 120 сая ам.долларын ашиг олсон бөгөөд жүжигчин Ким Хы Сон тус кинонд тоглохын тулд Мандарин хэлээр ярьж сурч байжээ. 

Тус киноны хоёрдугаар ангийн зураг авалт хэдийнэ эхэлсэн гэнэ. 18 жилийн дараа хийгдэж буй тус кинонд Жеки Чан, Ким Хы Сон нар найруулагч Стэнли Тонгийн тусгай хүсэлтийн дагуу тоглохоор болжээ. Жеки Чан археологичийн дүрдээ дахин тоглож байгаа бол Ким Хы Соны дүрийн тухай кино багийнхан нууцлахаар шийджээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top