“Чингис хааны нутгаар Чингис хаан киноны уран бүтээлчид аяласан нь” баримтат нэвтрүүлэг бүтээх төслийн хүрээнд “Чингис Хаан” олон ангит киноны уран бүтээлчид өчигдөр /2023.08.31/-нд Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Төслийн хүрээнд Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл дэмжиж, хамтран ажиллаж байна.
Энэхүү төсөл нь Япон, Солонгос, БНХАУ, ОХУ, Монгол зэрэг улсын уран бүтээлч, жүжигчид харилцан туршлага солилцох, Монгол улсын түүх, соёлыг олон улсад сурталчлах зорилготойгоор “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-ны түүхэн дурсгалт газруудаар есдүгээр сарын 01-25-ны хооронд аялан, баримтат нэвтрүүлэг бүтээх юм.
Уран бүтээлчдийн багт “Чингис Хаан” олон ангит киноны найруулагч Ван Вэнжи, гол дүрийн жүжигчин Б.Баасанжав болон Чингисийн Есөн Өрлөгт дүр бүтээсэн уран бүтээлчид багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )