Б.Цэгцбилэг хүү ясны болон зөөлөн эдийн хорт хавдар хэмээх оноштойгоор энэ оны тавдугаар сараас долоодугаар сарын хооронд гурван удаа ЭХЭМҮТ-д хагалгаанд оржээ.
Уг өвчнийг БНХАУ-ын Гуанжоу хотноо бүрэн эмчлэх боломжтой бөгөөд эмчилгээний зардалд нийт 588.000.000 төгрөг шаардлагатай байгаа ажээ. Уг зардалд химийн болон туяа эмчилгээ, үе шилжүүлэн суулгах хагалгаа багтжээ.
Хүүгийн эмчилгээний зардалд шаардлагатай байгаа 588.000.000 төгрөгийг цуглуулах зорилгоор "Бяцхан зүрхний төлөө" хандивын тоглолт энэ сарын 6-ний өдөр зохион байгуулах гэж байна. Өдөр ирэх тусам хүүгийн өвдөлт нэмэгдэн, бяцхан зүрхэндээ эдгэнэ гэх итгэл тээн хүнд өвчинтэй тэмцэж буй Б.Цэгцбилэг хүүд зориулсан тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тоглолтын фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/KMB.pposter.photography.official
Хүүгийн ар гэртэй холбоо барих хаяг:
Аав Г.Батгэрэл 9998-3627 https://www.facebook.com/profile.php?id=100088510352069...
Ээж Н.Цэцэгсайхан 9972-2277
Сэтгэгдэл ( 1 )
Хандивын тоглолтоо УБ хотод УБ паласт хийвэл олон хүн хамрагдах болно. Өмнө нь би нэг тийм тоглолтыг очиж үзэж байсан. Хавдартай хүүхдүүдэд хандив цуглуулахад УБ дээр байх. Тэгвэл мань мэт нь хандивын тоглолтыг үзэх байх.