И Сын Ги дахин шүүмжлэлд өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин И Сын Ги АНУ дахь шүтэн бишрэгчдээ үл тоохын сацуу, хэлсэн амандаа хүрээгүй гэх шүүмжлэлд өртжээ. 

Тэрээр наймдугаар сарын 30-нд АНУ дахь аялан тоглолтынхоо хүрээнд Атланта хотод тогложээ. Наймдугаар сарын 26-нд Нью Йоркоос Атлантад ирсэн тэрээр Атланта дахь хэд хэдэн солонгос хоолны ресторантай гэрээ хийсэн аж. Эдгээр ресторанууд И Сын Гигийн арын албаны ажилчдын хоолыг дааж, хариуд нь И Сын Ги эдгээр ресторануудад хооллож буй зургаа нийтэн сурталчлах ёстой байжээ. 

Мөн уг ресторанд ирсэн шүтэн бишрэгчидтэйгээ хамт зурагаа авахуулах ёстой байсан ч И Сын Ги бие тааруу байна гэх шалтгаанаар амлалтаасаа буцжээ. Үүнээс гадна И Сын Ги Атланта дахь кореа таунд байрлах "Hilton Embassy Suite" зочид буудлын люкс өрөөнд байрлах саналаас "түвшинд таарахгүй" гэх шалтгаанаар татгалзжээ. 

 

 

И Сын Гигийн биеийн байдлын талаарх мэдээлэл одоогоор цацагдаагүй байгаа ч тэрээр энэ сарын 2-нд тоглох байсан тоглолтоо мөн цуцалсан байна. Энэ тухай түүний Солонгос дахь агентлаг "Орон нутагт тоглолт хийх нөхцөл байдал тааламжгүй байсан" гэх тайлбар өгчээ. 

Эх сурвалжуудын дурдаж буйгаар И Сын Гигийн аялан тоглолтын тасалбарын борлуулалт бодсноос муу байсан тухай дурджээ. Түүний тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүсийн тал хувь нь урилгаар ирсэн хүмүүс байсан бөгөөд Атланта дахь "Cobb Energy Performing Arts Center"-ийн 2800 суудлаас ердөө 949-д нь үзэгч байжээ. Эдгээр 949 суудлаас ердөө 499 нь зарагдсан бол үлдсэн нь урилгын тасалбар байсан аж. 

Жүжигчин И Сын Гигийн нэр хүнд Өмнөд Солонгост ч мөн унасан. Жүжигчин И Да Интэй хуримаа хийснээс хойш нэр хүнд нь огцом унасан тэрээр дээрх бүх эрсдлийг биеэр үүрнэ хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн ч хэлсэн үг, амласан амлалтаасаа буцаж үзэгчид, хамтран ажиллагсдаасаа ийнхүү нүүр буруулах болсон нь шүүмжлэлийг улам бүр дэвэргээд байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
и(202.179.24.166) 2023 оны 09 сарын 05

хаан уу заан уу

0  |  0
зочин(139.5.217.100) 2023 оны 09 сарын 06

Зүгээр дээ, хүссэнээрээ л амьдар. хэнд таалагдах албагүй

5  |  0
Top