БОАЖ-ын яамнаас өнөөдөр /2023.09.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус яамны Тусгай хамгаалалттай газар, нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт “Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтыг үндэслээд газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд нь төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн, ойн болон усан сан бүхий газар инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон, тэмдэгтийн хураамж төлөөгүй иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийг цуцлах хүчингүй болгох ажлыг хийж байна. Эхлээд тухайн хамгаалалтын захиргаанаас нь газар дээр хяналт шалгалт хийгээд, сонсох ажиллагаа хийсний үр дүнд үндэслэж, БОАЖЯ-нд санал ирүүлдэг. Тухайн саналыг үндэслээд хуралдаж, шийдсэний үндсэнд шийдвэр гаргаж байна. Сүүлийн үед усан сан бүхий газартай холбоотой асуудал бий. Өмнө нь олгогдсон газар ашиглах эрх дээр нь усан сан бүхий газар давхцалтай хэсгийн эрхийг нь цуцлах, хүчингүй болгож яваа. Засгийн газар болон БОАЖ-ын сайдын бодлого үүнд чиглэж ажиллаж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд усан сан, ойн сан бүхий газар давхцалтай газрыг цуцлах асуудалд нээлттэй хандаж, хамтран ажиллаж байгаа. Энэ он гарснаас хойш Богдхан уулын дархан цаазат газар, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газар нийт 90 иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байсан газрыг цуцлах, хүчингүй болгох ажлыг хийсэн. Мөн иргэд хуулийн этгээдүүдийн хувьд гомдол санал гаргахад нээлттэй. Цаашид хууль хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар, тогтмол хийнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Gazar awaad hashaalj yil ajillagaa yawuultal 2 baitugai jil heregtei bgaa shuu