Дархан цаазат газарт ан хийсэн хууль бус үйлдэлд холбогдох хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна.
2023 оны есдүгээр сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт тарваганд урхи тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулж арга хэмжээ авахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглосон үйлдлийг Дорнод аймгийн харьяат иргэн Б гэгч үйлдсэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын Байгаль хамгаалагч С.Батбаатар тус зөрчлийг илрүүлэн ажилалаа.
Анхааруулга: Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг Хамгаалалтын захиргаанаас хатуу анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 4 )
hawh tawihiig horigloochee nowsh
tarwaga iddeg orkuud bugd tahal tusaj uheed duusaasai
Богины амыг “ Авилга ам” гэх тэнд мөн ч туйлж байнаа
Ганц муу тарвага ч яамай газрыг нь авч байшин барилга барьсаны нь яах вэ