Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үедээ найман жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэдгээ мэдэгдээд буцаж байсан түүхтэй. Модигийн айлчлалаас арван сарын дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголын Засгийн газрын төлөөлөгчид Дели хотноо очицгоож, 1 тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцээ хийсэн байдаг. Улмаар зээлийн хүүг жилийн 1,75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг долоон жил байхаар тохиролцож байв.
Үүнийг эхэнд тодотгохын учир нь, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эл санхүүжилтээр шийдвэрлэсэн бөгөөд үндсэн зээлийн хэмжээ одоогоор 1 тэрбум 236 сая ам.доллар байгаа юм. 2016 онд байгуулсан гэрээ ёсоор үндсэн зээлийн төлөлт энэ 2023 оноос эхлэх ёстой. Гэвч үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болоод жилээс жилд зардал өсөн нэмэгдэж байгаа нь дахиад л бидний өрийг нэмэгдүүлэх нь ойлгомжтой болсон. Ерөнхийдөө төслийн үйл явц үргэлжилж буй ч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн гэх захирлынх нь үгс цаашид хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсныг илтгэж буй.
Түүнчлэн талууд яриа хэлэлцээ хийж, 2016 онд БНЭУ-ын “Эксим” банктай байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, EPC-02 болон EPC-03 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгаж, 2030 оноос төлөлтийг хийхээр гэрээлээд байгаа юм.
Сануулахад, өнгөрсөн жилийн гуравдугаар сард БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөл, Шадар сайд С.Амарсайхан нар уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцахдаа, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж буй учраас, үнийн дүн дээр хоёр тал нэгдсэн тохиролцоонд хүрэх шаардлагатай байна гэдэг асуудал яригдсан. “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн зүгээс тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгах саналтай байгаагаа илэрхийлж байв.
Тэгвэл Элчин сайд М.П.Сингх, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн менежментийн зөвлөх “Инженерс индиа лимитэд” компанийн ерөнхий захирал Вартика Шукла, БНЭУ-ын ЭКСИМ банкны ерөнхий менежер Нирмит Нарендра Вед нар өнгөрсөн сарын 17-нд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатартай уулзалт хийж, үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дуусгахад нэмэлт санхүүжилт шаардлагатайг санууллаа.
"Инженерс индиа лимитэд” компанийн ерөнхий захирал Вартика Шукла, Сүүлийн жилүүдэд цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр бараа материал, техник, тоног төхөөрөмжийн үнэ өссөн нь төслийн нийт хөрөнгө оруулалтын зардалд нөлөөлж байгаа учраас үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулах ЕРС-04 багц ажлыг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа тул парламентын зүгээс дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.
Зардлын хэмжээ 2018 оны ТЭЗҮ-ээр тооцоолсон дүнгээс 30 хувиар буюу 457 сая ам.доллароор нэмэгдсэн гэсэн мэдээллийг өгч байгаа. Энэтхэгийн Засгийн газар энэ санхүүжилтийг олгох боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм билээ. Тэгэхээр багагүй хүлээлт дагуулсан үйлдвэрийг энэ чигээр нь гацаагаад байлгүй урагшлуулъя гэвэл дахиад хагас тэрбумын зээл авах л нөхцөл байдал үүсчээ. Ер нь бол хугацаа алдах, хойшлох тусам зардал өсөн нэмэгдэнэ. Анх энэ үйлдвэрийг 2023 онд ашиглалтад хүлээн авна гэх мэдээллийг Засгийн газраас өгч байсан билээ. Гэвч энэ хугацаа 2024 он болж, нэг жилээр хойшилсон. Дахиад 2025 он болж хойшлоод байсан бол сүүлийн мэдээллээр 2026 он болж цааш шидэгдээд байна.
Сэтгэгдэл ( 6 )
Наад төсөл чинь Гашуунсухайтын замын араас орлоо. Хүрэлсүх Баттулгаас мөнгө цавчих мундаг аргыг нь л сурч дээ. Тэнгэрийн дүүжин зам гэх шиг үйлдвэр нь сураггүй. Харин өр л урсаад байдаг. Энэ чинь ёстой дэлхийн 9 гайхамшиг гэх шиг юмаа. Дэлхийн арав дахь гайхамшиг бол Монгол маягийн цавчаа буюу, авилга, төсвийн мөнгөний хулгай л юмдаа.
Мөнгө урсаад, улс нь өрд ороод байдаг. Тэр үйлдвэр нь хаа байна аа? Юу баригдсын?
Яг Монгол арга
OT-g zardal usguluu geed baisan, odoo tegeed yaj baina daa, odoo uursduu naad uildveree zardal usguxguigeer bariach.
Энэтхэгүүдийн дээр доргүй хэрэглэдэг арга нь. Энэ байдлаар үйлдвэр зуун жилийн настай энэтхэгчүүд саалийн үнээтэй болж амар сайхан даа жаргах нь дээ...
Оюун-Эрдэнэ ээ. Наад үйлдвэрийн ажлаа зогсоо. Өртөг нь нэмэгдсээр ямарч ашиггүй үйлдвэр бариад яах вэ? Үндэсний аюулгүй байдал гэдэг том айдас төрүүлээд зүтгүүлээд байж хэрэггүй. Япон Солонгосоос. эхлээд дэлхийн ихэнх улс орон гаднаас неф т аваад болж л байна. Бид ч болж л байсан. Анх 1 тэр бум доллараар түүний тос дамжуулах хоолойтой нь хамт үйлдвэрээ барина гэж Хүрэлсүх эхлүүлсэн. Тэр үед тийм өртөгтэй босч наад үйлдвэр чинь ашигтай ажиллах байсан. Одоо 1 тэрбум 736 сая доллараар барина гэж наад Энэтхэгүүд чинь тулгаж байгаа юм байна. Түүнийг тосны хоолойн тээвэрлэлтийн 500 сая долларт\n\n\n\n