Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын үргэлжлэлүүд Монголд...

2023 оны 09 сарын 06

Энэ удаагийн тоглолт нь Улсын Филармонийн удирдаач Б.Батбаатарын удирдлага дор ХIX-р зууны сүүлч болон XX-р зууны эхэн үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэхээрээ онцлогтой юм.

Европын суут хөгжмийн зохиолчдын үргэлжлэл, XIX-XX дугаар зууны үеийн дэлхийн сонгодог хөгжмийн шинэ давлагаа шинэ үе гэж нэрлэж болохуйц Морис Равел (1875-1937), Антонин Дворжак (1841-1904), Александр Арутюнян (1920-2012), Йозеф Сук (1874-1935) нарын сор бүтээлүүд энэ үдэш эгшиглэнэ.

Тус тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хөгжимчин Т.Тулга, А.Арутюняны "Concerto for trumpet" бүтээлийг гоцлон тоглох бөгөөд тус зохиолыг Нью-Йоркийн Филармонийн нэрт трубач Филип Смит "Гэгээлэг, хурц, Орос, Армен маягийн дуугаралттай хэрнээ сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй, аялгуулаг" гэж New York Times-д ярилцлага өгсөн байдаг.

Сонгодог хөгжмийг мэдрэх гайхамшигт үдэш: 2023 оны 09 сарын 22-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тасалбарыг: https://ticket.mn/event/1752 болон Улсын Филармонийн билетийн кассаас

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9550-0027, 9907-9291 -с

 

Удирдаач Б.Батбаатар/СТА/

Хөтлөгч, тайлбарлагч Ч.Буянхишиг /МУСГЗ/

Гоцлол хөгжимчин Т.Тулга

 

Хөтөлбөр:

 

1. M.Ravel - Le tombeau de Couperin

2. A.Dvorak - The Golden Spinning Wheel Op.109

3. A.Arutiunian - Concerto for trumpet and Orchestra

4. J.Suk - Fantastic scherzo, Op.25

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top