Реппэр Канье Уэст болон түүний эхнэр Бианка Ценсори нар хачин жигтэй үйлдлээрээ олны анхаарлыг ихээр татах болсон. Хамгийн сүүлд Италийн Венец хотноо усан завиар зугаалж авах үедээ олон нийтийн газар тохиромжгүй үйлдэл гаргаж, дахин уг газарт зорчихгүй байх насан туршийн хориг тавиулсан тэд энэ удаад Италийн Флоренц хотноо хамтдаа яваа харагджээ.
Нил ягаан өнгийн дэр цээжин хэсэгтээ барьсан Бианка Ценсори биеийн өнгөтэй шилэн трико бүхий материалтай хувцас өмсжээ. Канье Уэстийн хувьд урьдын адил хар өнгийн хувцас болон ороолт өмссөн байх бөгөөд мөн л гуталгүй байх сонголт хийжээ.
Канье Уэст дурлалт бүсгүйчүүдийнхээ стиль Имижийг тодорхойлдог гэдгээрээ алдартай нэгэн. Өмнө нь үерхэж байсан бүсгүйчүүдийнхээ хувцасны шүүгээг бүхэлд нь өөрчилж, өөрийн хэв маягийг шингээсэн хувцаснуудаар дүүргэдэг байсан тэрээр энэ удаад эхнэртээ тун ч хатуу хандаж буй бололтой.
Хосуудын гаргасан зохисгүй үйлдэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд захиргааны шийтгэл ноогдуулах тухай хэлэлцэж байгаа гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
сэтгэцтийн өвчтэй хүмүүм ихэсч байна
хүн төрлөхтөн хаашаа явж байна аа . хөсөр даагаад
Юм ер нь хэтэрхээрээ галзуурал болно Кимийн нөхөр асан гуай харуулж байна даа.
сэжгийн негрүүд