80 дахь удаагийн Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарлаа.
Найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” уран сайхны кино нь Соёлын яам, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн "Кино урлагийг дэмжих сан”-аас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн кино бүтээлүүдийн нэг билээ.
Энэхүү бүтээл нь 80 дахь удаагийн Венецийн Олон улсын кино наадамд “ORRIZONTI” хэсэгт шалгаран Олон улсад нээлтээ хийсэн бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын “Аврора фильмс”, Монгол Улсын “Гуру медиа” компанийн хамтарсан төсөл юм.
Түүнчлэн “Сэр Сэр Салхи” /Сity Of Wind/ уран сайхны кино нь 28 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадмын “A WINDOW ON ASIAN CINEMA” хэсэгт албан ёсоор шалгараад байна.
Сэтгэгдэл ( 0 )