Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн, Н.Балжинням, Э.Бат-Эрдэнэ, С.Батзаяа, Б.Зоригтөгөлдөр нарт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцлээ.
Нэр бүхий шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд шүүгдэгч Н.Балжинням, Э.Бат-Эрдэнэ, Б.Зоригтөгөлдөр, С.Батзаяа нарт 3,000,000 төгрөгөөр, шүүгдэгч А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн нарт 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Балжинням, С.Батзаяа, Э.Бат-Эрдэнэ, Б.Зоригтөгөлдөр нараас тухайн гэмт хэргийг үйлдэж олсон орлого болох 5,250,000 төгрөгийг, шүүгдэгч А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, хэргийн газраас хураагдсан бэлэн мөнгө болох 26,000,000 төгрөгийг улсын орлого болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 ширхэг гар утсыг зарж улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдсан бусад эд зүйлсийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 4 )
Дэлгэрдалай Чингэлтэй дүүргийн прокреруудад 500сая төгрөг өгсөн.
Манай дүү 58 сая төгрөгөөр хохирсон торгууль нь ердөө энэ юм уу
Double standard гэж энэ дээ. Хүүрэнсүг Данхаа 2 ын ар тал болдог цагдаагын хурандаа нарын суганы үс
А.ДЭЛГЭРДАЛАЙГИЙН АРД ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР БАЙДАГ.