НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа бөгөөд шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзаж байгаагаа уламжиллаа. 

Шүүх хурлын талаар шүүгдэгч Т.Аюурсайхан "Намайг өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагаас олон удаа дуудсан. Би дуудах бүрт нь очиж байсан. Надад холбогдуулсан хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна, итгэж байна. Мөрдөн шалгах ажиллагааг хурдан, үнэнг нь олоод өгөөсэй гэдэг өнцгөөр хандаж байна. Тийм ч учраас надад нууж хаах зүйл байхгүй. Шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй гэж үзэж байна" гэх тайлбарыг өнгөрсөн сарын 30-нд хэвлэлийнхэнд өгч байсан юм.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.57) 2023 оны 09 сарын 12

Энэ шүүгч нь хахуул авахгүй байсан юм болов уу

0  |  0
Бар(103.140.10.209) 2023 оны 09 сарын 12

Цаг хожиж бга юм хүчээр хий

0  |  0
Ж(203.23.199.2) 2023 оны 09 сарын 12

Шүүгчээс татгалзаж байгаа шалтгаанаа ил хэл

0  |  0
Top