Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 09:30 цагт эхэлсэн ч 13:30 цаг хүртэл түр хойшиллоо. Учир нь, шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзсан юм.
Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм.
Шүүгчээр Б.Халиун, улсын яллагчаар Ц.Шагдар, Д.Даваадорж нар оролцож байгаа бол шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Л.Очбаяр, Ц.Бямбадорж, Ж.Болдбаатар, Б.Даваажанцан, П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, н.Батжаргал, Б.Дашдорж, О.Баярбаясгалан, Б.Отгонжаргал, О.Сайнгэрэл, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, Д.Нямдорж, Б.Мөнхбат, Г.Ганцэцэг, Г.Наранбаатар, Б.Батжаргал, Ч.Баяртуул, Ц.Нямдорж, С.Саруултөгөлдөр, С.Дэлгэрмаа, Н.Цэцэгмаа нар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )