Ерөнхий шүүгчээс татгалзсан Б.Ганхуягийн хүсэлтийг хүлээж авалгүй хурлыг үргэлжлүүлж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм. 

Шүүгдэгч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ 09:30 цагт эхэлсэн ч 13:30 цаг хүртэл түр хойшилсон. Учир нь, шүүгдэгч "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг Ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзсан тул шүүх хурлыг түр хойшлуулсан билээ. 

Тэгвэл Ерөнхий шүүгчээс татгалзсан шүүгдэгч Б.Ганхуягийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүний зөвлөгөөн хүлээж авахаас татгалзаж, шийдвэрлэжээ. Энэ талаар Ерөнхий шүүгч Б.Халиун "Зөвлөгөөнд долоон шүүгч оролцсон. Миний бие тайлбарыг хэлж, гомдлыг танилцуулсан. Б.Ганхуягийн Ерөнхий шүүгчээс татгалзах хүсэлтийг санал авахгүйгээр хангахаас татгалзаж, шийдвэрлэсэн" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.95.129) 2023 оны 09 сарын 19

түргэн хурлаа зарлаад хуралдуулахгүй бол балиар новш их хуцнаа баахан хөрөнгө илдчихээд юу гэнэ вэ цэцэрлэгийн багш эгч хүртэл 17 хаустай гээ биз дээ

1  |  0
Зочин(66.181.191.238) 2023 оны 09 сарын 13

Энэ гөлгийн хулгай,луйварын асуудлыг шүүгч нар шүүн таслах ажиллагаагаа үргэлжлүүлэн хэлэлцээд явах нь зөв. Тэгэхгүй бол шүүгчээс татгалзлаа гээд хугацаа хожих санаатай байна аа даа.

0  |  0
Top