Дэ Жан Гум буюу "Ордон дахь эрдэнэ" киногоороо алдаршсан жүжигчин И Ён Э шүтэн бишрэгчдийнхээ эсэргүүцэлтэй тулжээ.
Тэрээр Өмнөд Солонгосын хамгийн их хандив өргөдөг алдартнуудын дунд дээгүүр байр эзэлдэг нэгэн. Өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ний өдөр тус улсын анхны Ерөнхийлөгч И Сын Маны гэгээн дурсгалд зориулсан хандивын аянд жүжигчин И Ён Э оролцсон гэх мэдээлэл цацагджээ.
Ерөнхийлөгч асан И Сын Ман нь 1919-1925, 1947-1948 онуудад тус тус Ерөнхийлөгчөөр ажиллажээ. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ ард иргэдээ ядуу дорой байлгаж, тус улсын нэр хүндтэй тэмцэгчдийг үгүй хийж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Улсын түүхэнд хараар бичигдэх үйлдлүүд хийж байсан Ерөнхийлөгчийн дурсгалд хандив өргөсөн И Ён Э-д шүтэн бишрэгчид урам хугарч буйгаа илэрхийлэн, хүчтэй шүүмжилж эхэлжээ. Шүтэн бишрэгчид нь түүний тоглосон бүтээлүүдийг үзэхгүй хэмээн мэдэгдэж, дахин дэлгэцнээ гарах эрхгүй хүн гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )