Яллагдагч Б.Ганхуяг "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-аа ярьж эхэллээ 

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 09 сарын 13

-Ямартай ч нүүрсний хэрэгт нэр холбогдсон Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүгдэгчид олон сар чимээгүй явсны эцэст "Нүүрсний хулгай"-аа ярьж эхлэв бололтой-


АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм. 

Тэгвэл Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болсон ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Учир нь, шүүгдэгч "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзсан тул Ерөнхий шүүгч Б.Халиун шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. 

-БИ НЭГ Ч ХИЛС ХЭРЭГ ХҮЛЭЭХГҮЙ-

Энэ үеэр "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Б.Ганхуяг "Монгол Улсын хууль, шүүх засаглал хараат бус байх, тунгалаг байх зарчмыг л яриад байна. Өмнө нь хонгилын шүүгч нар гэж гарч ирсэн. Одоо барьцаалагдсан шүүгч нар гэдэг зүйл гарч ирээд байна. АТГ-аас лавлагаа бичиг аваач ээ, барьцаалагдаагүй гэдгийг яаж мэдэх юм. Энэ нөхцөлд та бид хоёр адилхан болчихоод байна, шүүгч ээ. Гэтэл долуулаа нийлээд шийдчихлээ. Надад жижиг ч гэсэн итгэл хэрэгтэй байна. Тэр бичгийг харчих юм бол би үгээ хэлмээр байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Намайг болон 11 хүнийг улс төрийн золиос болгочихлоо шүү дээ. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Энд итгэдэг ард түмэн гэж байхгүй. Би үгээ хэлмээр байна, танд итгэмээр байна. Надтай найзалсаны төлөө Т.Аюурсайхан энд сууж байна. Тэр надтай найзалсан 76-г бүгдийг нь аваад ир. Энэ нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлийнхэн гадаа байгаа. Энэ бүгдийг яримаар байна, гэхдээ итгэдэг шүүгчдээ яримаар байна. Намайг жагсаалаар оруулж ирсэн, 68 хүн баригдсан шүү дээ. Одоо би гав ганцаараа байна. Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсчих гээд байна. Намайг ингээд ярихаар маргаашнаас бүгд мэдээлэл хийнэ, харж байгаарай. Хамгийн эхэнд дуугарсан нь хулгайч шүү. Яагаад намайг яриулахгүй, эндээс гаргахгүй байгаа юм. Тамгагүй төр гэж байдаг бол тамгатай төртэй үлдэх гэж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Дээр нь, би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулна гэж ярьсан, тийм зүйл байхгүй. Би уурхайчдаасаа нэг ч нүүрс хулгайлаагүй. Би үнэнчээрээ байсаар байгаад дуусна. Та нар намайг яаж ч ялласан би нэг ч хэрэг хүлээхгүй, хэрэг хийгээгүй болохоор тэр" хэмээн нийт шүүгчдээс татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлав. 

Түүнчлэн "Энэ хэрэг дотор надтай холбоотой  зургаан үйлдэл бий. Нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй. Анх 2023 оны хоёрдугаар сарын 8-ний өдөр цагдан хорьсон. Намайг жагсаал цуглаан зохион байгуулсан, санхүүжүүлсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон. Есөн сарын дотор нэг ч мэдүүлэг аваагүй, нэг ч үг асуугаагүй. Дараа нь нүүрсний хэрэг сөхөгдсөн. тэр дотор нэгийг нь ч үйлдээгүй. УИХ-д Ажлын хэсэг байгуулсан байна. Байнга нүүрс ярьж байна, надтай холбоотой нэг ч асуудал байхгүй" гэж ярилаа. 

-ОЛОН САР НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБООТОЙ МЭТЭЭР ГҮТГҮҮЛЛЭЭ-

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, шүүгдэгч Т.Аюурсайхан "Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Нүүрсний гэх хэргийн сонсгол болно. Үүгээр ямар хүмүүс холбоотой, ямар асуудал байгаа, ямар шатандаа яваа гэдгийг аль болох хурдан хугацаанд явуулж, арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Тэгэхгүй бол хэтэрхий олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Би асуудлыг нэг талд гарна гэдэгт итгэлтэй байна. Надтай холбоотой нүүрсний хэрэг огт байхгүй. Энэ бол гүтгэлэг, эрүү шүүлт гэж үзэж байна" хэмээн шуух хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм. 

Ямартай ч нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Олон сар чимээгүй явсан Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүгдэгчид үгээ хэлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, тэд "нүүрсний хулгай"-аа ярьж эхэлсэн гэхэд болно. Гэхдээ Т.Аюурсайхан ч, Б.Ганхуяг ч тэр аль аль нь нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй гэх тайлбарыг өгөөд байна. Хэрэв Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн нүүрсний хулгайч биш юм бол, тэднээр зөвхөн "туг тахиж" байгаа гэж үзвэл жинхэнэ нүүрсний хулгайчид нь хэн бэ гэх асуулт үлдэж байна. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(103.57.94.31) 2023 оны 09 сарын 13

Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh

0  |  0
Buh(202.126.90.127) 2023 оны 09 сарын 13

Baahan surtei tom zuil angi tavijiigaad, etsest ni barimt hangaltgui geed herehsehgui bolgoh l scenari haragdaad ba.

0  |  0
шуудан(66.181.182.30) 2023 оны 09 сарын 13

яаж тэр их хөрөнгөтэй бллсноо олон түмэнд яриад өгөөч 2 хулгайч минь. ичих нүүр бна уу? та хоёрт. ард нь хүрэлсүг бгаа гэж хардлага бий.тэгээд их том бна.

0  |  0
.(66.181.188.69) 2023 оны 09 сарын 13

Зөв өө, үнэн шүү, нээлттэй, нэр цэвэр шүүгчээр ахлуулах хэрэгтэй

2  |  0
Зочин(103.212.117.112) 2023 оны 09 сарын 19

Шүүх нь шүүх шиг, шүүгдэгч нь шүүгдэгч шийг болгох хэрэгтэй. Яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулжах цаг болсон байна. Хэрэгтэн нь төрөө , шүүхээ олны өмнө доромжилж дээрэлхээд л нэг биш ээ. ”Төрийн зохицуулалттай зах зээлийн нийгэм” болгохгүй бол одоо болохоо байлаа. Бидний дэмжээд байгуулсан ардчилсан нийгэм өөрөө үзэл суртлын хувьд ийм байдалд оруулсан Хүний эрх, эрх чөлөө гэхээр хүн болгон чөлөөтэй хулгай хийж, худал хэлж, луйвар хийж, төр, иргэнээ чөлөөтэй хэл амаар доромжилж, гүтгэж, болно гээд ойлгосон бололтой.....

1  |  0
Зочин(66.181.191.238) 2023 оны 09 сарын 13

Хулгайч царай харагдаж байна шүү. Зад хорьж байгаад шийдэх хэрэгтэй.

0  |  0
үд(59.153.115.173) 2023 оны 09 сарын 13

сэтгүүлчээ ямартайч гэдэг үг чинь юу гэсэн үг юм бэ

0  |  0
Top