Бритни Спирсийн экс нөхөр Кевин Федерлайн хүүхдийн тэтгэмжийн мөнгөө нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Кевин Федерлайн хөвгүүдийнхээ хамт амьдардаг бөгөөд сар бүр Бритнигээс 40.000 ам.доллар тэтгэмж болгон авдаг байна. Тэрээр энэхүү тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх саналтайгаар шүүхэд хандахаар зэхэж буйг эх сурвалжууд дурджээ.
16 настай Жейдэн Жэймс, 17 настай Шон Престон нарын эцэг болон эх байх үүргийг дангаараа хүлээж буй Кевин Федерлайн авах ёстой тэтгэмжийн ердөө 50 хувийг нь л авч байгаа гэдгээ онцолжээ.
Хосуудын ууган хүү энэ долоо хоногт 18 нас хүрнэ. Тиймээс тэтгэмжээс хасагдаж байгаа тул Кевин өөр арга бодож олсон нь энэ аж. Хөвгүүд ээжтэйгээ харилцаагүй болж, зайгаа барьж эхэлсэн бөгөөд Калифорнияад амьдрахаа больж Хавай руу нүүсэн байна.
Бритни Спирсийн хувьд нөхөр Сэм Асгаригаас салж, гэрийн үйлчлэгтэйгээ уулзах болсон гэх яриа газар аваад байгаа билээ. Олон нийтийн таамаглаж буйгаар Сэм Асгари Бритнигээс мөнгө салгах зорилгоор түүнтэй гэрлэсэн байж магадгүй гэх бөгөөд салмагцаа тансаг зэрэглэлийн орон сууцанд эгчийнхээ хамтаар амьдарч эхэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Арайхийж эцгийнхээ дарамтаас салтал хөөрхийг мөнгө гэж хардаг бололтой