Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлын хүрээнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гаалийн ерөнхий газар, Булган, Орхон, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын тайланг тус тус үнэлэв.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Боловсролын зээлийн сан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хянав. Авлигын талаар мэдээлэх 110 утсаар иргэдээс ирүүлсэн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Хотын стандарт хяналтын газар, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтын ажиллагааг хийв. Авлигын эсрэг сургалтад төрийн 11 байгууллагын 113 албан тушаалтныг хамруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )