Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-аас бүжигчний гараагаа эхэлсэн ОХУ-ын Чайковскийн нэрэмжит Дуурь Бүжгийн Академик Театрын Балетын Тэргүүн Гоцлооч Р.Булганг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан Театрын захирал Б.Сарантуяа, Уран бүтээлийн гүйцэтгэх албаны дарга Э.Бэхтулга нар өнөөдөр /2023.09.14/ хүлээн авч уулзлаа.
Энэ жил Театрын түүхт 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Р.Булган өөрийн зүгээс бүхий л талаараа дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд 61 дэх тоглолтын улиралд хүрэлцэн ирж тоглолтод оролцож тайзнаа бүжиглэхээр болжээ.
Р.Булган нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Балетын сургуулийг балетын бүжигчин мэргэжлээр Улаан дипломтой төгссөн. 2018 оноос ОХУ-ын Чайковскийн нэрэмжит Дуурь Бүжгийн Академик Театрын Балетын гоцлоочоор ажиллаж эхлээд 2019 оноос өнөөдрийг хүртэл Балетын Тэргүүн Гоцлоочоор амжилттай ажиллаж байна
Сэтгэгдэл ( 0 )