"Мөсний ханхүү" гэгддэг Юзүрү Ханью энэ оны наймдугаар сард гэр бүл зохиох гэж байгаагаа албан ёсоор зарласан билээ. 24 жилийн турш тэшүүрээр гулгасан тэрээр зодог тайлж буйгаа өнгөрсөн жил мэдэгдсэн бөгөөд чухам хэн гэгч бүсгүйтэй гэрлэж буй нь нууц хэвээр байсан билээ.
Түүний эхнэрийг Маюуко Сунобу гэдэг бөгөөд энэ жил 36 нас хүрч байгаа нэгэн. Хосууд анх уран гулгалтын шоуны үеэр танилцаж байсан бөгөөд Маюуко уран гулгагч Юзүрүгийн үзүүлбэр дээр хийл тоглож, гайхалтай хоршил бий болгож байжээ.
Дөрвөн настайгаасаа эхлэн хийл тоглож ирсэн Маюуко Сунобу олон улсын тэмцээнээс олон шагнал хүртэж байсан нэгэн ажээ.
Ингээд хосуудын хамтарсан үзүүлбэрийг хүргэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Бүх юман др эгч гдг нь харагдана, мэдрэгдэнэ гдг амьдрал дэндүү гунигтай. Эгчийнхээ мөрийг түшиж, цээжийг дэрлэнэ гдг эр хүн эр хүнээ мартах эрхлэх талруугаа орно.
Би ч гэсэн 8 насаар эгч бүсгүйтэй явалддаг байлаа. Залуу ч байж. Зөвхөн өөрөөсөө эгч бүсгүйчүүдийг сонирхдог байж билээ. Яг дотно харьцаанд ороод ирэхлээр эгч гэдгийг мартчихдаг юм билээ\n