Т.Бадамжунайгийн хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Түүнд Нийслэлийн прокурорын газраас албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт дараах зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.95.74) 2023 оны 09 сарын 18

Шудрага шүүх эсэхийг л харья

0  |  0
Zochinх(86.111.137.193) 2023 оны 09 сарын 18

Tsag yabad bn !

0  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 09 сарын 18

odoo estoi xaray

0  |  0
.(103.57.92.67) 2023 оны 09 сарын 18

Яллаж амжихгүй шүү, одоогийн луйварчид зайлаагүй цагт

1  |  0
Top