Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 оны эхний найман сард 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.
Согтуугаар үйлдэгдсэн 3289 гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 616 буюу 15.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 3289 гэмт хэргийн 1411 буюу 42.9% нийслэлд, 1878 буюу 57.1% нь орон нутагт, өмнөх оны мөн үед 3905 гэмт хэргийн 1816 буюу 46.5% нь нийслэлд, 2089 буюу 53.5% нь орон нутагт тус тус бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө зохион байгуулж байсан "Намайг алгас" нөлөөллийн аяны үргэлжлэл "Та-татгалз" ерөнхий арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 18-аас 30 хоногийн хугацаатай зохион байгуулж эхэллээ.
Энэ удаагийн арга хэмжээг оюутан залуучууд болон согтууруулах ундааны хамааралтай зорилтод бүлэгт чиглэсэн байдлаар зохион явуулж байгаагаар онцлог арга хэмжээ болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
татгалзах ёстой зүйл