Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарласан нь олны анхаарлыг татаад байлаа.Тэд цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх, тэтгэвэртээ гарч буй ахмад ажилчдын хүүхдүүдийг сонгон шалгаруулалтгүйгээр ажилд оруулах зэрэг шаардлагыг тавиад байсан юм. Улмаар уг шаардлагыг тавьж, ажил хаялт зарласан ч тухайн өдөртөө Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд уулзалт хийж, тохиролцоонд хүрсэн.
Ингэхдээ цалинг үе шаттайгаар 15 хувиар нэмэгдүүлээд явна гэх байр суурийг илэрхийлээд байсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлэхээр болсон. Гэхдээ ирэх сарын 1-нээс 30 хувиар яг нэмэгдэж эхлэх үү? гэдэг нь хараахан тодорхой болоогүй яригдаж байгаа гэх мэдээллийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дарга Ж.Мөнгөншагай өглөө.
Ийнхүү "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын цалин эмч, багш зэрэг төрийн албан хаагчдын дундаж цалингаас улам өндөр болж алсарах болов. Угийн Эрдэнэт хот бусад орон нутгийг бодвол зах зээлийн ханш хэт өндөр. Харин одоо үйлдвэрийн ажилчдын цалин нэмэгдчихвэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсөх нь тодорхой. Тэгэхээр бусад Эрдэнэтийн иргэдийн амьдрал хэрхэх нь цаг хугацааны асуудал болж үлдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Эрдэнэтийн ашгийг монгол хүн бүр ижил тэгш хүртэх ёстой.
Хашаа тор татаад бүгд найрамдах эрдэнэт улс болго