Дуучин Б.Наранцогт шинэхэн уран бүтээлээ толилууллаа

2023 оны 09 сарын 20

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Наранцогт шинэхэн уран бүтээлээ толилууллаа. Тэрээр үндэсний дээл хувцсаараа гоёж, гоёмсог тоорцог малгай духдуулан үндэсний хөгжмөөрөө хоршин донж маягтай монголжингоо төрхийг бүрдүүлсэн дуучин билээ.

Түүний "Хөгжмийн эгшиг", "Цэрэг чамдаа", "Нууцхан сэтгэл" зэрэг дуунууд ард түмний дунд хэдийнээ танил болж сэтгэл зүрхэнд хоногшжээ. Тэгвэл дуучин бүсгүй маань саяхан цацагдсан "Би хүүхэн юм аа" хэмээх дуундаа цоо шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн тэс өөр содон хэв загвараараа зохиолын дуучдын дунд тэсрэлт хийгээд байна.

ХIX дүгээр зууны өрнийг санагдуулам энгэр задгай хөвсгөр даашинз, намирсан хормой, ханцуй, бүрх малгай сэлтийг XX зууны дорнын хүрээ амьдралыг бодогдуулам шанз хөгжмийн эгшигтэй хослуулж хүүхэн хүний гоо үзэсгэлэнг тодотгосон дахин давтагдашгүй бүтээл нь олны таашаалыг ихээхэн хүртээд байна. Түүний энэхүү стиль имижийг стилист ноён Кадр бүрдүүлж дууны зураг авалтыг "Цэц" студид хийж гүйцэтгэжээ.

Дууны аялгууг хөгжмийн зохиолч Ч.Мөнхжаргал, үгийг Болор цомын эзэн яруу найрагч Б.Болорцэрэн бичсэн аж. Ингээд наранг уран шувууны үүрээс мандуулдаг, мөрөнг уяхан ээжийн харцнаас ундруулдаг дуучин Б.Наранцогтын шинэхэн уран бүтээлийг та бүхэнд толилуулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ха ха(192.82.65.160) 2023 оны 09 сарын 20

ха ха сонгодог хиймэл авгай байна даа , нүд, хамар, шүд, уруул, хөх , хумс , сормуус бүгд хиймэл, хоолой бол явахгүй хоолой байна

0  |  0
Top