НҮҮРСНИЙ ХУЛГАЙ: Т.Аюурсайхан нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.20/ болно. 

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдсон. 

Шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Л.Очбаяр, Ц.Бямбадорж, Ж.Болдбаатар, Б.Даваажанцан, П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, н.Батжаргал, Б.Дашдорж, О.Баярбаясгалан, Б.Отгонжаргал, О.Сайнгэрэл, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, Д.Нямдорж, Б.Мөнхбат, Г.Ганцэцэг, Г.Наранбаатар, Б.Батжаргал, Ч.Баяртуул, Ц.Нямдорж, С.Саруултөгөлдөр, С.Дэлгэрмаа, Н.Цэцэгмаа нар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top