De Saron салоны үүсгэн байгуулагч С.Саруулын хээнцэр хурим

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Сүүлийн үеийн охид бүсгүйчүүдийн гоо сайхныг тодорхойлж буй гоо сайхны эмнэлгүүдийн нэг "De Saron"-ийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Гоо сайхны салон, эмнэлэгийн үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлж буй тус эмнэлгийн үүсгэн байгуулагч C.Саруул саяхан хуримаа хийжээ.

Тэрээр БНСУ-д натурал нүүр будалт, Тайланд улсад хуримын нүүр будалтын чиглэлээр сурч төгссөн C.Саруул анх 2018 онд гурван ажилтантайгаар салоны ажлаа эхлүүлж байжээ.

Одоогийн байдлаар хоёр салон, хоёр медикал салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа "De Saron" хэдийнэ 72 ажилтантай болж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг хамт олон болон өргөжжээ.

Дан ганц бусдын гоо сайханд анхаарах биш ажилчдадаа ч мөн өсөн дэвших боломжийг олгож байдаг C.Саруул арав гаруй артист гаднын улсад сургаж, 50 гаруй шинэ залуу стилист бэлтгэжээ. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж дөрвөн ажилтнаа орон сууцтай болгож, арав гаруй ажилтнаа машинтай болгож чадсан сүйхээтэй нэгэн.

Үүнээс гадна нийгмийн хүрээнд нэлээдгүй ажил хийж хэрэгжүүлсээр байгаа C.Саруул Монгол Улсад 40 гаруй төрлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлсэнд нь үйлчлүүлэгчид нь ам сайтай байдаг гэнэ лээ.

Ингээд "De Saron" медикалийн үүсгэн байгуулагч C.Саруулын хуримын зургуудаас хүргэж байна.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top