Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр 2018 онд Т.Бадамжунайтай уулзаж, АЛБАН ТУШААЛ ГУЙЖ БАЙЖЭЭ

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн юм.

Өмнө нь болсон шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг бүх шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан байдаг. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Ганхуягийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хурлыг үргэлжлүүлж байгаа аж.   

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханы өмгөөлөгч "Т.Бадамжунай гэдэг хүнээс нэг удаа л гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг авахдаа мөн л ялгаагүй, хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Энэ бол нэг өдөрт мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй байцаалт авчихсан. Т.Бадамжунай гуай мэдүүлэгтээ 2018 оны хавар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан гэдгийг хэлдэг. Ажил сайн байгаа гэж хэлж байсан. Бас хувийн зүгээс дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлж байсан. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэж байсан гэж мэдүүлсэн байдаг. Т.Бадамжунай тухайн үед эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан, миний үйлчлүүлэгчийг буруутгаж мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй байсан" хэмээн тодотгосон юм. 

Харин "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Б.Ганхуяг "Зохион байгуулалттай гэмт бүлэглэж гэж байхгүй. Манай өмгөөлөгчид сүртэй, сүртэй зүйл яриад байна. Тийм зүйл огт байхгүй. Би "Эрдэнэс тавантолгой" ХК-д 2007 оноос хойш ажиллаж байгаа юм. Т.Аюурсайханыг би таньдаггүй байсан. Бид хоёр 2013 онд танилцсан. Юун Т.Аюурсайханы зохион байгуулалттай гэмт бүлэглэлд орох вэ. Т.Аюурсайхан энэ "Эрдэнэс тавантолгой", нүүрс мэдэхгүй. Очиж ч үзээгүй энэ нөхөр. Би яагаад энэ бүлэгт элчихдэг юм. Би яахаараа энэ бүлэглэлийг хүн болчихдог юм. Тэр УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг юу хийгээд байгаа юм бэ. Яагаад миний асуудлыг авч ярилцахгүй байгаа юм. Надаас юу ч асуухгүй байгаа юм. АТГ-т дандаа дутуу орхиод явчихсан дөрөв, таван хэрэг байна. Маш муу найруулсан жүжиг энд яваад байна. Энд ярьж байгаа 11 хүнд зохиомол, хилс, хэлмэгдүүлсэн хэрэг явж байна" гэлээ.

Тэгвэл ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан "Надтай холбоотой асуудалд нэг ч машин нүүрс тээвэрлээгүй. Миний мэдэхгүй зүйлд холбогдуулж нүүрсний тодотголтой гэж явуулж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж байна. Хуулийн байгууллагуудыг нүүрсний хэргийг үнэн бодитой илрүүлж, ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. УИХ-ын гишүүдийн нэрс зөндөө л сонсогдож байсан. Тэр бүгдийг шалгаж байгаа гэдэгт итгэж байна. Хэн нэг нь хуулийн хариуцлагаас мултгах гэсэн сонирхол байгааг мэдэж байна. Бид хилсээр хэлмэгдмээргүй байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг түр завсарлаад байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 20

TSGAAR SEXSYG AX NARN80955877

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 20

DYYDLGN MASSAJ80955877

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 20

S AWN80955877 40NASNI

0  |  0
иргэн(103.57.95.150) 2023 оны 09 сарын 20

Бадамжунай ч үнэнхүү хаан заан мэт авирлаж байсан байх ингэж суганы үс бөгсний алчуур болж амьдрах гэсэн арчаагүй новшнууд олон байсан дөө

0  |  0
Зочин(59.153.112.54) 2023 оны 09 сарын 21

Ажил гуйх тийм ичгүүртэй хэрэг үү?

0  |  1
.(66.181.187.241) 2023 оны 09 сарын 21

Хэддүгээр анги төгссөн сэтгүүлч вэ хөөрхий хянадаг хүн нь ч гэсэн

2  |  0
Top