Усан спортынхон Шанхайг зорилоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 16-31-нд болж буй усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Багийн бүрэлдэхүүнд усан спортын мастер А.Тамир, спортын  дэд  мастер Г.Оюунгэрэл, залуу тамирчин усан спортын I зэргийн тамирчин Г.Занданбал, “Хангарьд” клубын ахлах дасгалжуулагч С.Алтантуяа, багийн ахлагч Усан спорт сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандах нар багтжээ. Монголын тамирчид энэ сарын 24-ноос өрсөлдөж эхэлнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top