Ханжоугийн Азийн наадамд оролцож буй БНХАУ-ын усанд сэлэлтийн багийн тамирчин Ван Шун спорт сонирхогчид төдийгүй бусад хүмүүсийн ч анхаарлыг ихээр татах болжээ. Азийн наадмын усанд сэлэлтийн тэмцээний оддын нэг болсон чадварлаг тамирчин Ван Шун саяхан 200 метрийн ганцаарчилсан төрлийн холимог сэлэлтийн рекордыг шинэчлэн тогтоож, эх орондоо алтан медаль авчирчээ.
Ур чадвар хийгээд царайлаг төрхөөрөө бүсгүйчүүдийн харцыг булаах болсон тэрээр олон нийтийн сүлжээн дэх халуун сэдвүүдийн нэг болоод байна. Түүний шүтэн бишрэгчид Ван Шуныг загвар өмсөгч болон жүжигчнээр ажиллахад төгс тохирох нэгэн хэмээн тодорхойлсон бол зарим хүмүүс Weibo дэх зураг бичлэг зэрэг нь яг л өөр хүн мэт харагдаж байгааг онцолжээ.
Ингээд түүний харьцуулсан зургуудаас хүргэж байна.
Weibo дээрх зургууд
Сэтгэгдэл ( 0 )