Алдартнуудыг шантаажилдаг юүтүбэр залууг баривчлах хүсэлт гаргажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

 

Өмнөд Солонгосын цагдаа нар өмнө нь сэтгүүлчээр ажилладаг байсан юүтүбэр залууг баривчлах хүсэлт гаргажээ. 

Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 26-ний өдөр Сөүлийн цагдаа нар прокуророос баривчлах зөвшөөрөл хүсжээ. Сэжигтэн олны танил эрхмүүдийг илчилнэ хэмээн заналхийлж, шантаажлах замаар их хэмжээний мөнгө олсон болох нь тогтоогдоод байгаа аж. 

Тухайлбал юүтүбэр Ким Ён У 2021 онд жүжигчин Пак Сү Хуны нэр төрд халдсан хэрэгт холбогдож байжээ. Тэрээр жүжигчин Пак Сү Хуны одоогийн эхнэр хууль бус мөрийтэй тоглоом тоглосон, хар тамхи хэрэглэсэн, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, Пак Сү Хун хуучин найз бүсгүйгээ хүчирхийлсэн, муураа гудамжнаас олсон хэмээн худал хэлсэн зэргээр нэр төрд нь халдаж эхэлсэн байна. Жүжигчин Пак Сү Хуны өмгөөлөгч юүтүбэр залууд гомдол гарган шүүхэд хандаж байжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dfdfdf(203.17.23.197) 2023 оны 09 сарын 30

Эрхэм хүндэт Mobicom танаа‼\nЖич: Яг ингээд байна\nБи дараа төлбөрт Mobicom дугаар солилгүй хэрэглээд олон жил болжээ. Үнэнч хэрэглэгч бас маш их мөнгө төлсөн байдаг. Сүүлийн 1 жил миний хэвийн байсан дата 10 хоногийн өмнө дуусдаг боллоо. Би Facebook, insta, мэдээний сайт хэрэглэдэг, зарим мэдээлэл авдаг өөр ямар ч функц ашигладаггүй, зохистой хэрэглээтэй хүн юмсан. Гэтэл сүүлийн үед 10 хоногийн өмнө таны дата дууссан,нэмж мөнгө төлөөд 10 хоногоо сунгуул гэж шахдаг боллоо! Заа гээд худалдаад авчихаар 8 хоногийн дараа 10 хоногийн чинь дата дууссан, шинэ сар эхлэхээс өмнө 2 хоногийн датаны төлбөр

2  |  0
Зочин(139.5.217.100) 2023 оны 09 сарын 27

Шилийн сайн эр шиг л юм байна, яахав дээ.муусайн хулгайч нарыг сүрдүүлэх чинь гэмт хэрэг биш

0  |  2
Top