Авлигын эсрэг сургалтад 497 хүнийг хамруулав

2023 оны 09 сарын 27

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг сургалтад 497 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Татварын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар  зэрэг төрийн байгууллагуудад ажиллав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аааааа(202.21.108.17) 2023 оны 09 сарын 27

Юуны өмнө Хүк, Хүрэлбаатар, Бямбацогт нарыг хамруулмаар байнаа.

0  |  0
Top