Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр /2023.09.27/ боллоо.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.
Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
Мөн Улсын аварга Оргихын Хангайд “Үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.
Сэтгэгдэл ( 4 )
Монголчууд өөдлөхөө байлаа наадмаа будилаангүй хийж чадахаа болилоо Допинг гээд нээх их юм яриад шийдэж чадахгүй бол боличоод уран мэхийг уралдуулах журам боловсруулж суусан нь дээр юм бишүү Суудлаа өгөхөөс айгаад бас л улс төрчдийн заваан найранд орчихлоо энэ Магалжав
Icheechee .Ardiinhaa naadamd olon jiliin sharguu zangaaraa turuulsen Aaviin huug doping hereglesen gej ulairch baihaar Uls Orniihoo Hogjliin toloo ochuuhen setgel gargah sanaa baina uu .Delhii dahinii dooguu duu .iish chaavaas .ta nariig tenger nirgene dee
хор хутгаж халхын наадмыг үймүүлдэгээ болио та нар дөрвөдүүдээ
Monholiin aluurchin luivarchin deeremchin avilgachin hulgaich Toriin omhii buzar ni shingene .Ar Halhiin adilhan Aaviin huu Byamba Otgon Suhbat 2 Badarchiinhaa tsoliig bitgii av .X holtei shuudag chantuu Hangai bol bol Er hunii shinjgui ichihgui avna .busad ni yaahiigaa oorsdoo medne biz dee