УИХ-ын ирэх сонгуулийн чимээ дөхөх тутам хан төрийн сэнтий рүү зүглэх санаа сэдэл өвөрлөсөн горилогчид хавар газар гэсэхэд үүрнээсээ өндийх ичигсдийн адилаар газар газраас цухалзаж эхэллээ. Олонд ямар нэг шугамаар танигдсан, мөнгө хөрөнгөөрөө гул барьсан, үймээн шуугиан, содон сониноор нийтийн танил болсон, улс төрөөр олон жил хөл хийсэн гээд түмэн зүйлийн горилогчид дундаас улс төр, бизнесийн дээд хүрээнийхний залгамж халаа, угсаа залгамжлах ханхүү, гүнж нар хүчээ үзэх магадлал өндөр байна.
Зах зухаас нь дурдахад УИХ-ын гишүүн асан “Фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргалан, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Г.Уянга-Хишиг, бизнесийн акулуудын нэг Гацууртын Л.Чинбатын охин, өдгөө Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан М.Энхболдын охин Э.Хулан, УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайдаар хамгийн олон удаа ажилласан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд асан, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо, УИХ-ын Дэд дарга агсан Г.Батхүүгийн төрсөн дүү П.Батчимэг гээд энэ жагсаалт үргэлжлэх маягтай. Ирэх жил 126 гишүүнтэй УИХ бүрдэнэ.
Залуу ханхүү, гүнж нарт жагсаалтаар орж ирэх боломж бараг үгүй тул сайн эцгийн нэрээр гул барьж аль нэг тойрогт нэр дэвшин аавын дотнын найз нөхдөөр уяа сойлгоо тааруулж тоосоо өргөх бодол бий.
Тэд анхнаасаа олонд өөрийгөө таниулах ажлаа хийгээд эхэллээ. Саяхан болсон Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 50,8 хувийн санал авч Б.Жаргалан ялалт байгуулав. Өмнө нь тэрбээр тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан. АНУ-д Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. “Занаду арт” галерейн захирал, зөвлөх үйлчилгээний компанийн захирлаар ажилласан зэрэг туршлагатай бүсгүй. Аав Н.Батбаяр нь уг нь эмэгтэйчүүд улс төрд орохыг таашаадаггүй байсан нэгэн. Тэр бүү хэл Төрийн ордны жигүүр дунд байрлах хуучнаар Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө байсан гэрийг бараг “хувийн” болгож, “Тулганы гал” гэгчийг бадрааж, түүний босгыг бүсгүй хүн давах ёсгүй гэсэн айлдвар буулгаж асан “зайран”. Гэхдээ охиныхоо хувьд “Тэр та нартай адилгүй. Би охиноо улстөрч болгоно” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Тэр ёсоор өнөөдөр Б.Жаргалан улс төрийн томхон нэг намын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан аавын мөрөөдлийг биелүүлж шийрийг хатаах эхлэлээ тавилаа. Ааваасаа өөр нь тэрбээр улс төрд бүсгүйчүүд олноор орохын талд зогсож, аливаа сонгуульд нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь бус 40-50-д хүргэнэ гэсэн бодлого дэвшүүлжээ. “Ардчилсан намаас бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших хувийг 40 орчимд хүргэхээр мэдэгдсэн. Шат шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлэх шаардлага бий” гэжээ. Эцгийнх нь улс төрд бужигнуулж явсан “муу” түүх хөөдчихгүй бол Б.Жаргаланг таньж мэдэх хүмүүс чамгүй сайн эдийн засагч, дайчин бүсгүй гэх юм билээ.
УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Г.Уянга-Хишиг том улс төрийн босго алхахаар өмнө нь өрсөлдөж явсан түүхтэй. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн “Цэц” товчоонд өмгөөлөгч, “Си Энд Жи Партнерс” Хуулийн фирмийг үүсгэн байгуулагч, “Шунхлай Групп” ХХК-д Хууль, эрх зүй хариуцсан захирал, “Голомт Банк” ХХК-д Хуулийн хэлтсийн захирал, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-д Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга зэрэг ажил эрхэлсэн, хуульчийн зэрэгцээ банк, санхүүгийн чиглэлд ажилласан туршлагатай. Концессын тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Татварын багц хуулийн төсөл, Хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах багц хуулийн төсөл зэрэг хууль тогтоомжийн төсөл дээр холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсгүүдэд орж ажилласан туршлага бүхий хэмээн намтарт нь бичээстэй. Эндээс харвал хууль боловсруулах ажлын зохих мэдлэг туршлага олж авчээ. УИХ-ын 2020 оны сонгуульд “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшин өрсөлдөж байсан. ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн.
Гэхдээ нэг “Хар тамга” бий. Боломжтой, өндөр албан тушаалтай эрхмүүдийн хүүхдүүд Боловсролын зээлийн сангаас олноороо зээл авч жирийн иргэдийн хүүхдийн боломжийг булаадаг талаар өнгөрсөн хавар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн билээ. Тэдний тоонд Г.Уянга-Хишиг багтаж ХБНГУ-ын Бонны их сургуульд гурван жил сурахдаа 6,5 мянган ам.долларын зээлийг тус сангаас авсан талаар дурдагдаж байв.
Гацууртын Л.Чинбатын охин Ч.Номингийн хувьд Соёлын сайдаар ажиллаж, төрд гарсан хүний нэгэн адил сайн муугаар хэлүүлж үзэж, үг дааж сурч яваа. Гэвч Хөдөлмөрийн баатар аав нь машинаар хүн дайрахаар улайран давхисан үйлдлээс хойш эцгийн муу үйл түүнд хар толбо болон наалдсан нь сонгуульд өрсөлдөхөд нь сөрөг тал үүсгэх магадлал байгааг үгүйсгэмгүй.
М.Энхболдын охин Э.Хулангийн хувьд 18 нас хүрмэгц МАН-д элсэж алсдаа улс төрд орох бэлтгэлээ базаасан. Лондонд Грийнвичийн их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэсэн. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016, 2020 онд хоёр удаа сонгогдсон ажиллаж буй. Эцгийг нь УИХ-ын даргаас сүр дуулиантай огцруулсны дараахан Э.Хуланг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Ийнхүү тэрбээр улс төрийн халуун хүйтнийг биеэрээ амсаж мэдрээд үзсэн нэгэн. Ирэх сонгуульд өрсөлдөхөд нь “Газрын наймаачин”-аас эхлээд эцгийн “цуглуулсан” муу нэр чөдөр болж мэдэх талтай.
Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж Шинэ Зеландын Веллингтоны Виктория их сургуулийн Хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга,“Тэргүүн шадар” дипломат цолтой. Анх 2012 онд АНУ-ын Сан-Франциско хотод Монголын талаас Консулын газар нээхэд Ерөнхий консулаар очиж ажиллаж байв. Гадаад харилцааны салбарт олон жил ажилласан туршлагатай. Шинэ Зеландын Виктория их сургуульд суралцах үедээ 34 мянган ам.долларын зээл аваад төлөөгүй гэсэн дуулианд өнгөрсөн хавар өртөөд авсан.
Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо АНУ-д Индианагийн их сургууль, Лос- Анжелес хотын Пеппердинийн их сургууль дүүргэсэн, улс төр судлаач, хууль зүйн ухааны магистр. НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх асан, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаа. Мөн л Индианагийн их сургуульд суралцахдаа 16 мянган ам.долларын зээлийг Боловсролын сангаас авсан тухай мэдээлэл хавар гарсан билээ.
П.Батчимэгийн хувьд Нийслэлийн ИТХ-д олон жил суусан, улс төрийн туршлага чамгүй хураасан. Алсдаа ахын орыг залгаж их улс төрд суух эрмэлзэл байгаа хэмээн дуулддаг.
Эднээс цааш ч ханхүү, гүнжийн жагсаалт үргэлжлэх боломжтой. Өнөөдөр төр түшиж буй угсаа залгамжлагчдын тоонд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү, УИХ-ын гишүүн Э.Батшугар, томхон бизнесийн угшилтай гэр бүлээс гарсан гэж үзвэл УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Соёлын сайд Ч.Номин нарыг зүй ёсоор нэрлэж болно.
Хамгийн анх угсаа залгамжлагчдын улбааг УИХ-ын гишүүн С.Зориг агсны дүү С.Оюун гаргаж байв. Ах нь бусдын гарт харамсалтайгаар үрэгдсэний дараа С.Оюун Дорнод аймагт ахынхаа тойргийг өвлөн сонгогдож, хэд хэдэн удаа улиран төр түшсэн. Дельтапланы ослоор амь үрэгдсэн УИХ-ын гишүүн агсан М.Чимэдцэрэнгийн төрсөн дүү М.Сономпил хойно нь мөн л ахынхаа замаар их улс төрд орж сайд болтлоо дэвшиж байв. УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хүү Э.Мөнх-Очир ч хожим аавынхаа орыг залгаж их улс төрийн хаалгаар орсон.
Аав, ээж, хүү гурав УИХ-ын гишүүнээр ажилласан ганц тохиолдол байдаг нь Ш.Отгонбилэг агсны гэр бүлийнхэн. Ш.Отгонбилэг агсныг нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэхэд гэргий Д.Туяа нь түүний тойрогт нэр дэвшин ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон. Сүүлд хүү О.Содбилэг нь төрийн түшээ болж байв. Бизнесийн дээд хүрээнийхний гэр бүлээс Н.Номтойбаяр төр түшсэн ч удаа дараа дуулиант хэрэгт нэр холбогдсоор ордноос гарсан түүх бий.
Ийнхүү УИХ-ын гишүүн байсан эцэг, ахын орыг залгаж, угсаа хэргэмийг үргэлжлүүлдэг уламжлалыг дагаж хан төрийн суудал зүглэх магадлал бүхий ханхүү, гүнж нар эхнээсээ тодроод байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 19 )
Эцэг эхийн мотор байхгүй бол өөрийн тааваараа амьдарч, бүр бие засаж ч чадахгүй энхрий хонгор үрс. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ч доор, амьдрах чадваргүй хүмүүс юм. Ингээд өвгөн эмгэн болтлоо асруулж, татаж чангаалгаж явахаас яахав. Зөв байна. Ард түмэн ойлгож үзээрэй. Туслаж дэмжээрэй. Улс төрд гарчихаад ганц нэг удаа төсвөөс хулгай хийсэн байвал нүдээ аниад, амаа бариад өнгөрөөрэй.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со
Энд нэг ч ханхүү, нэг ч гүнж алгаа. Хуучирсан арга барилтай, шар сэтгүүлийн сэтгүүлч юм уу, хаашаа юм. Цаг үеэ мэдрээч. Өчнөөн хулгай илрээд байна. Ард түмэн үзэн ядаж байгаа. Гэтэл ингээд биччихвэл хэдэн төгрөг олно гэж бодоод байгаа юм уу. Хамгийн гол нь сайн сургууль соёл төгссөн нь бол үнэн. Эцэг эхээсээ өөрөөр ажиллах хэрэгтэй. Эцэг эхийнхээ самарсан нийгмийг засаж өөрчилж чадах хүн байга юм уу, үгүй юу. аль хэдийн замаар нь алхчихсан уу. Цаг үе чинь өөр болж байна
Ene olon kachignudiig buu songoroi!ed nar dotor arhi mah moi nuhriig bugdiig zailuulmaat bn.Ed nar songogdbol Mongold mafi urgejilne.Ed naraas Arai gaigui ni Geh Hun Neg ch algaa
hulgaichuudiin zulbagsagnuud uls orniig samrah bailgvi
Манай МАН-н Коммунист -Феодал баячуудын хүүхэдүүд том байна шүү
SEKSEER TACHAANGUI UILCHLEED PGN90955877
S AWI80955877 SEXSY SERELTEI AXTAI
Хулгайч,худалч,Монголыг ийм ядуу болгосон тэдгээр нөхдийн хүүхдүүдээс нэгийг ч БҮҮ СОНГО,СЭРЭХТҮН,БОЛГООМЛЖИХТУН АЮУЛ АЙСУУ
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed
яанаа. энэ хулгайчдын үр удам төр барилцвал монгол өнгөрнө гэсэн үг
үхсэн хатсаных нь ханхүү, гүнж байхав дээ....дандаа гэмт хэрэгтнүүдийн үр удам байна даг!!!!!!!
Emegnel umdaa mongoliin
хан төрөө ч хатдаа ккк
Худлаа хөөрөгдөөд, ханхүү гүнжүүд энэ тэр гээл яахав дээ, манайд бол дандөа л хулгайч, луйварчид нь баян болсон ёайгаа ш дээ. Хэдэн сэтгүүлчид нь тэнэг болохоор эднийх дээдэс энэ тэр гэж хичнээн ч хөөрөгдөв дөа
Эднээс хэнийхэн ч хүүхдийг бүү сонго. Удам дамжсан төр болох юм уу. Цөм зайл шунлын туламнууд. Хэрэв сонгогдох дуртай юм бол тэтгэвэр 10000 доллар болго.