Нийт шүүгчийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 29

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг ирэх аравдугаар сарын 2-ны өдөр товлолоо. Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн албан бичиг, Үндсэн хуулийн Цэцээс ирүүлсэн “Тайлбар гаргуулах тухай” албан бичигтэй танилцана.

Мөн "Монголын Либерал Ардчилсан намын даргаар Б.Өлзийдүүрэн сонгогдсоныг бүртгүүлэх тухай”, “Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлүүд болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top